Артем Лобов өөрийн хүсэлтээр UFC холбооноос гэрээгээ цуцална

Холимог тулаанч Артем Лобов өөрийн хүсэлтээр UFC холбооноос гэрээгээ цуцалжээ.

Тэрбээр холимог тулаан сонирхогчид тулаанч гэхээсээ илүү Конор Макгрегорын найз, бэлтгэл хангагч гэдгээр нь сайн мэддэг.

Тэрбээр холбоонд дахин гурван тулаан хийх гэрээтэй байсан бөгөөд холбооны зүгээс ирэх дөрөвдүгээр сард тулаан хийлгэхээр амалсан ч хүлээж чадахгүй гэсэн байна. Үүнээс нь үүдэж тулаанч залуу дээрх шийдвэрийг гаргасан байна.

Артем Лобов хамгийн сүүлд буюу өнгөрсөн аравдугаар сард Майкл Жонсонд шүүгчдийн саналаар хожигдсон бөгөөд UFC-д нийт долоо тулалдаж, хоёр ялалт, таван ялагдалтай явна.  

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү