ОУХМ Б.Батмагнай хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн чөлөөт бөхийн гран при тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27-ны өдрүүдэд боллоо.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монголын хоёр тамирчин хоорондоо хүч үзэв.

Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубын тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар /2019.01.25/ манайхны эчнээ танил тувагийн Начын Кууларт ялагдсан билээ.

Харин манай хоёр тамирчин хоорондоо медальтай үлдэх эсэхээ шийдэх үлдэв. Барилдаанд насаар ах, туршлагаар илүү Б.Батмагнай 4:2-оор яллаа. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаа алдаагаа засч, шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.

30 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү